АНУ-ын иргэний тээврийн онгоц шувуутай мөргөлдөж, нэг хөдөлгүүр нь шатаж эхэлсэн ч амжилттай газардаж чаджээ

АНУ-ын иргэний тээврийн онгоц шувуутай мөргөлдөж, нэг хөдөлгүүр нь шатаж эхэлсэн ч амжилттай газардаж чаджээ

Ням гараг /2025.04.13/-т АНУ-ын Юнайтед Эйрлайнс компанийн Боинг 737-800 онгоц Канад руу нисэхээр Дэнверийн Олон улсын нисэх буудлаас хөөрснийхөө дараа осолтой нөхцөл байдалд оржээ.

Тодруулбал, онгоцны баруун хөдөлгүүрт шувуу орж, хөдөлгүүр нь шатаж эхэлсэн байна. Үүний улмаас онгоц буцаж Дэнверийн нисэх буудалд буух шаардлагатай болсон бөгөөд 153 зорчигч, багийн зургаан гишүүнтэй онгоц осолдолгүйгээр газардаж чадсан байна. Онгоцны хөдөлгүүрт галаас үүдэлтэй дэлбэрэлтийн дуу чимээ, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн гэж зорчигчид мэдээлсэн байна. Харин АНУ-ын Нисэхийн холбооны удирдах байгууллага энэ хэрэгт мөрдөн шалгалт явуулж байгаа бөгөөд шувууны мөргөлт нь нисэхийн аюулгүй байдалд чухал анхаарал хандуулах асуудал гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: AP News