БНСУ-ын BLACKPINK хамтлагийн Rosé АНУ-ын "Billboard Hot" 100 чартын 13 дугаар байрт эрэмбэлэгдсэнээр түүхэндээ хамгийн өндөр байр суурийг эзэлсэн эмэгтэй K-pop уран бүтээлч болжээ.
Түүний "APT." дуу нь Bruno Mars-тай хамтран гаргасан бөгөөд энэ нь эмэгтэй K-pop уран бүтээлчдийн дунд хамгийн өндөр байр суурийг эзэлсэн анхны тохиолдол юм. Мөн энэ дуу нь Billboard Global 200 болон Global Excl. U.S чартуудад хоёр долоо хоног дараалан тэргүүлсэн байна.
ВИДЕО:
Түүнчлэн, шинэ K-pop хамтлаг ZEROBASEONE-ын анхны цомог болох "Blue Paradise" альбомоороо Billboard 200 чартын 28 дугаар байрт эрэмбэлэгдэж, 5 дугаар үеийн K-pop хамтлагуудын дунд хамгийн өндөр байр суурийг эзэлсэн байна. Энэхүү амжилт нь ZEROBASEONE-ийн олон улсын зах зээлд үзүүлэх нөлөөг илтгэж байна.