Туркийн сөрөг хүчний гол төлөөлөгч болох Бүгд найрамдах Ардын нам /CHP/-ын дарга Өзгүр Өзэл мэдэгдэл хийхдээ, "тус улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах шаардлагыг дэмжиж 10 сая гарын үсэг цуглуулаад байгаа"-г зарлажээ.
Тэрээр олон нийт, иргэдийн улс төрийн идэвх сэргэж, одоогийн эрх баригчдад итгэл алдарч байгааг энэ тоо илтгэж байна хэмээн онцолжээ. Сүүлийн үеийн инфляци, эдийн засгийн хүндрэл, ардчиллын талаарх маргаанууд Туркт иргэдийн дунд бухимдал үүсгэж, шинэ сонгууль явуулах шахалтыг нэмэгдүүлээд байгаа юм. Гарын үсэг зуруулах аян нь тус улсын дотоод улс төрийн нөхцөл байдалд нөлөө үзүүлэхүйц хүчтэй алхам хэмээн шинжээчид дүгнэж байна. Харин Туркийн эрх баригчид одоогоор энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Эх сурвалж: NEXTA
‼️ In Turkey, the opposition has gathered 10 million signatures for early presidential elections
— NEXTA (@nexta_tv) April 13, 2025
These figures were announced by the leader of the main opposition Republican People's Party, Özgür Özel. pic.twitter.com/PtNuvlDjdc