Д.Трамп Хятадын электрон бараанд ногдуулсан өндөр тарифаа цуцалж, iPhone зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлжээ

Д.Трамп Хятадын электрон бараанд ногдуулсан өндөр тарифаа цуцалж, iPhone зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадаас импортлодог электрон бараануудын өндөр тарифтай холбоотой шийдвэрээ эргэн харж, тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүдийг 145 хувийн гаалийн татвараас чөлөөлсөн тухай “The Times”, “Bloomberg” зэрэг нэр хүндтэй гадаад эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал, тус тарифын шинэ зохицуулалтад дараах электрон бүтээгдэхүүнүүд хамрагдаж байгаа ажээ. Үүнд:

  • Ухаалаг гар утас
  • Зөөврийн компьютер
  • Таблет
  • Телевизийн дэлгэц
  • Нарны зайн хураагуур
  • Хагас дамжуулагч, дижитал эд ангиуд орж байгаа аж. 

Д.Трампын энэхүү шийдвэр нь зах зээлд маш эерэг дохио болж, ялангуяа АНУ-ын технологийн салбарын томоохон тоглогчид болох Apple, Dell, HP зэрэг компаниудад бодит дэмжлэг болж байгаа аж. Д.Трампын өндөр тарифын анхны саналын дээрх компаниудын хувьцааны ханш огцом унаж, Apple компани 11 хувиар, HP болон Dell тус бүр 14-16 хувиар буураад байсан юм.

Apple компани ханшийн уналтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадаас хэд хэдэн агаарын онгоцоор iPhone гар утасаа татан авч, нөөц бүрдүүлж байсан талаар Bloomberg ч мэдээлжээ. Гэсэн ч Д.Трамп электрон бүтээгдэхүүнд хамаарах зарим бүтээгдэхүүнийг гаалийн өндөр тарифаас чөлөөлснөөр iPhone гар утасны үнэ өсөхгүй байх нөхцөл бүрджээ. 

Эх сурвалж: The Times