ВИДЕО: Элтон Жон 52 жилийн дараа Их Британийн хөгжмийн чартын тэргүүн байранд дахин бичигджээ

ВИДЕО: Элтон Жон 52 жилийн дараа Их Британийн хөгжмийн чартын тэргүүн байранд дахин бичигджээ

Домогт дуучин, хөгжимчин Элтон Жон Америкийн дуучин Брэнди Карлайлтай хамтран бүтээсэн Who Believes In Angels нэртэй шинэ цомгоороо Их Британийн хөгжмийн чартын нэгдүгээр байранд дахин бичигдrээ. Энэ нь түүний 1973 онд гаргасан Don’t Shoot Me I’m Only The Piano Player цомгоос хойш 52 жилийн дараа чартыг дахин тэргүүлж буй явдал юм.

ВИДЕО: 

Элтон Жон BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, “Миний карьер ийм удаан үргэлжилсэн нь ер бусын юм шиг санагдаж байна. Хаана ч байсан хамаагүй чартуудыг тэргүүлэх нь үргэлж сайхан байдаг. Мөн энэ цомогт би сэтгэл хангалуун байна. Учир нь энэ цомог нь миний удаан хугацаанд хийсэн хамгийн шилдэг цомог байсан гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Who Believes In Angels нь уран бүтээлчийн уянгалаг дуунуудыг шинэлэг найруулгатайгаар хүргэсэн бөгөөд хөгжмийн шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авч байгаа аж. Брэнди Карлайлтай хийсэн хамтын ажиллагаа нь Элтон Жоны карьерын шинэ оргилуудын нэг болж байгааг олон хүн онцолжээ. Энэ амжилт нь Элтон Жоныг зөвхөн өнгөрсөн зууны хөгжмийн домог биш, өнөө цагийн хүчирхэг уран бүтээлч хэвээр байгааг дахин баталсан байна. 

Эх сурвалж: BBC