АНУ-ын Нью-Йорк хотын "Хадсон" голын орчимд жуулчны нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2025.04.11/ гарчээ. Ослын улмаас нисгэгч болон Испаниас ирсэн нэг гэр бүлийн таван хүн эдгээрийн дотор хоёр том хүн, гурван хүүхэд амиа алджээ.
ВИДЕО:
ВИДЕО: Нью-Йорк хотод жуулчны нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алджээ https://t.co/dmNH5jzCau pic.twitter.com/mtK3DpVUFm
— iSee.mn (@iSee_MN) April 11, 2025
Нисдэг тэрэг нь аяллын зориулалттай, хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд осол гарах үед "Хадсон" голын дээгүүр нисч байжээ. Ослын шалтгааныг одоогоор албан ёсоор тогтоогоогүй байгаа ч техникийн гэмтэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар үзсэн байна.
Нью-Йорк хотын Онцгой байдлын албад ослын газарт шуурхай ажилласан бөгөөд ослын дараах аврах ажиллагаанд усны аврагчид, цагдаа, гал сөнөөгчид оролцжээ. Нисдэг тэрэгний үлдэгдлийг татан гаргах, нарийвчилсан шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа аж. Харин нийтийн аюулгүй байдлын үүднээс ижил төрлийн нислэгүүдийг түр зогсоох шийдвэр гаргасан бөгөөд ослын талаар АНУ-ын Нисэхийн холбооны байгууллага болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл хамтран мөрдөн шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC