Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэл, үйлчилгээгээ уул уурхайд ханган нийлүүлж бизнесээ өргөжүүлж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготойгоор арга хэмжээнд оролцон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
Арга хэмжээнд үндэсний хэмжээний томоохон уул уурхайн ААН-үүд тэдний ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниуд оролцож байгаа тул бүтээгдэхүүнээ танилцуулах, хамтын ажиллагааны хэлэлцээр хийх нөхцөлийг орон нутгаас бүрдүүлэн зохион байгуулж байна.