Зодуулсан цэргийн аав: Хүүг минь зодож байгааг сошиалаас хараад цочирдлоо. Би хүүгээ алгадаж ч үзээгүй. Хэрвээ алчихсан бол яах вэ

Зодуулсан цэргийн аав: Хүүг минь зодож байгааг сошиалаас хараад цочирдлоо. Би хүүгээ алгадаж ч үзээгүй. Хэрвээ алчихсан бол яах вэ

Олон нийтийн сүлжээнд "Дотоодын цэргийн 05-р анги" гэсэн тайлбартай эрэгтэй хүмүүс нэгнээ зодож буй бичлэг нийтлэгдсэн. Тус дүрс бичлэгийг гадна талаас нь бичсэн байх бөгөөд цонхны цаана байгаа хоёр этгээд бусдыг зодож байгаа нь харагдаж байгаа юм.

Тэгвэл энэ талаар зодуулсан цэргийн аав, “Ээж нь хамгийн эхэнд энэ бичлэгийг харсан. Цэргийн албаа сайн хаагаарай гээд явуулж байгаа хүүхдүүдийг өдөржингөө бэлтгэл хийлгэж, дэглэж байна. Тангарагийнх нь баяраар ирэхэд танигдахын аргагүй турсан байсан, “тэвчээрээ миний хүү. Хал цэрэг болчихвол арай өөр болно” гээд л өнгөрсөн. Би хүүгээ алгадаж ч үзээгүй. Үхчихсэн байвал яах вэ. Цэргийн ангид дэглэлт байхгүй болсон, бүрэн камертай болсон” гээд байсан. Тэгэхээр нь манай хүү өөрөө дурлаад л цэрэгт явсан юм. Гэтэл энэ албан байгууллагынх нь байж байгаа царай энэ. Цэргүүдээ хянадаг юм уу, эмч нар гэж байдаг юм уу. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн зөрчил мөн эсэхийг шалгаж байна л гэсэн. Гэхдээ энэ угаасаа л гэмт хэрэг мөн байгаа биз дээ" гэжээ.