Зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн ослоос "амьд үлдсэн хүн байхгүй" гэж АНУ-ын албаныхан үзэж байгаа ажээ

Зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн ослоос "амьд үлдсэн хүн байхгүй" гэж АНУ-ын албаныхан үзэж байгаа ажээ

Лхагва гараг /2025.01.29/-ийн шөнө "American Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг бүгдийг нь гаргаж авна гэдэгт итгэлтэй байна АНУ-ын эрх баригчид мэдээлсэн байна. 

Тодруулбал, зорчигч тээврийн онгоцонд 64 хүн, АНУ-ын армийн "Black Hawk" нисдэг тэрэгт гурван хүн гээд нийт 67 хүн байгаа аж. Тэгвэл 28 хүний цогцсыг ослын газраас гаргаж аваад байгаа аж.  Мөн "American Airlines"-ийн зорчигч тээврийн онгоц цэргийн Black Hawk нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн ослоос амьд үлдсэн хүн байхгүй гэж АНУ-ын албаныхан үзэж байгаа бөгөөд тэд одоо онгоцонд байсан хүмүүсийн цогцсыг гаргах ажилд анхаарлаа хандуулж байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN