Засгийн газар 14.00 цагт хуралдаж, 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газар 14.00 цагт хуралдаж, 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2024.12.04/ 14.00 цагт Засгийн газар хуралдаж 2025 оны Төсвийн тухай хуулийн төслөө хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд томилолттой байгаа учраас өнөөдрийн хуралдаанд цахимаар оролцох аж. 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор төсвийн зарлагыг 1.9-2.4 их наядаар бууруулах шаардлага үүсээд байна. Улмаар Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг дахин өргөн барихаар болсон нь энэ.