Х.Ганхуяг: УИХ-ын гишүүд төсөв дээр дураараа саналаа оруулж болох нөхцөл бүрдчихлээ /ВИДЕО/

Х.Ганхуяг: УИХ-ын гишүүд төсөв дээр дураараа саналаа оруулж болох нөхцөл бүрдчихлээ /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх дэгийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Дэг хэрэггүй байсан. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад шууд Засгийн газарт буцаах ёстой байсан. Өнөөдрийн хуулиар төсвийг буцаахгүйгээр хэлэлцэхэд УИХ-ын бүрэн эрхийн асуудал яригдана. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд төсөв дээр дураараа саналаа оруулж болно гэсэн үг. Ажлын хэсэг нь Засгийн газрын өмнөөс төсвийн хариуцлага хүлээх үү гэсэн асуудал үүснэ. Энэ нь цаашдаа Засгийн газар болон УИХ хоёрын дунд асар том зөрчлийг үүсгэнэ гэсэн үг. Иймд энэ төслийг шууд Засгийн газарт буцаагаад Засгийн газар нь хасах ёстой зүйлээ хасаад буцаагаад өргөн барих ёстой байсан. 

Мөн өмнө нь 76 гишүүнтэйгээр төсөв хэлэлцэж байхад бид бүх гишүүний гадаад томилотыг болиулдаг байсан. Гэтэл энэ жил 30 гишүүн нь гадаад томиолттой гэж байна. Бид 12 дугаар сарын 6-ны дотор төсвөө батлах ёстой. Тэгээд төсөв ирэнгүүт дахиад л ийм байна, тийм байна гээд хэвлэлийн хурал хийгээд явах байх. Түүнчлэн хариуцлагын асуудал огт ярихаа больчихлоо. Ажлын хэсэгт орсон гишүүд нь өөрсдөө хэвлэлийн хурал хийгээд самарч хаясан шүү дээ. Мэргэжлийн байнгын хороон дээр асуудлуудыг нэлээн сайн ярьдаг баймаар байна. Өнөөдөр бид дэгийн тухай хуулийг ярьж байна. Гэтэл бас төсвийн байнгын хороо оролцоогүй. Бид өнөөдөр ийм зүйл ярьж байхаар төсвийг Засгийн газар луу шууд буцаах ёстой байсан" гэлээ. 

ВИДЕО: