Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдаа байнга суудаг гишүүдээ урамшуулдаг болох санал гаргана

Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдаа байнга суудаг гишүүдээ урамшуулдаг болох санал гаргана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.29/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийн талаар хэлэцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, " УИХ-ын гишүүд ажлын хэсгийн хуралдаа суухгүй байна. Хэд хэдэн ажлын хэсэг хуралдаж чадахгүй байгаа. Бүтэн 1 цаг 30 минут гишүүд нь ирэхгүй хүлээгээд сууж байна. Тэр ажлын хэсэгт зориулж маш олон судалгаа хийсэн төрийн албан хаагчид ирж байгаа шүү дээ. Бүгд ажлаа хаяад ирж байгаа. Тэгээд өдөржингөө хүлээж байгаад явж байна. Үнэндээ яамдууд ажил хийж чадахгүй байгаа шүү. Төсвийн мөнгөнөөс цалин авч байж, энэ асуудлыг жаахан хүндэтгээд цагтаа ирж хуралдаа сууж байвал яадаг юм. Хуралдаа огт ирдэггүй гишүүдэд ямар хариуцлага тооцдог юм бол? 

ВИДЕО: 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, “Цалинг нь хасна даа. Ер нь УИХ-ын тамгын газраас энэ систем үйл ажиллагаатай холбоотойгоор дан ганц УИХ-ын ирцээс гадна УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа байдал, өдрийн хуралдааны хэдэн хувьд суусан талаарх асуудлыг гаргадаг болох системийн хөгжүүлэлт хийгдэж байгаа. Гишүүд хоёр өдрийн чуулганы хуралдаандаа зайлшгүй сууж байх ёстой. Зайлшгүй шалтгаантай бол эмнэлгийн чөлөө, айчлалын чөлөө авах нөхцөл нээлтэй байгаа. Дэгийн тухай хуулиараа чуулганы хуралдаанд сууж байгаа гишүүн мөн байнгын хороо ажлын хэсгийн хуралдаанд сууж байгаа бол гарахдаа хурал даргалагчаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Гэтэл манайханд орж ирж бүртгүүлчихээд гараад явчихдаг гишүүд олон бий. Маш олон гишүүдийн ирц нь харагдаад байгаа мөртлөө санал хураалтанд ордог нь 70 гаруй гишүүн л байгаа шүү дээ. Бүлгийн дарга нар энэ чиглэл дээр үг хэлж, оролцоог нь хангах хэрэгтэй" гэлээ. 

ВИДЕО: