Ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Дархан чиглэлийн үндсэн замаар зорчуулна

Ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Дархан чиглэлийн үндсэн замаар зорчуулна

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тус замын хөдөлгөөнийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгчээ.

Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ“Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ хуучин замыг шинэчлэх ажил явагдаж байна. 11 дүгээр сарын 1-нээс иргэдийг үндсэн замаар зорчуулна. Дулааны улирал эхлэхээр буюу хавар хоёр эгнээ хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ” гэжээ. Харин дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх аж.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө