LIVE: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж тэдний нэр төрийг сэргээн мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж байна

LIVE: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж тэдний нэр төрийг сэргээн мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж байна

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд жил бүрийн есдүгээр сарын 10-ний өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жил 27 дахь удаагаа уг өдрийг “Хамаг Монголчууд бүү мартах тун” уриатай тэмдэглэх юм байна.

Уг өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ард иргэдэд таниулах, ахин давтахгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2022.09.06/ ХААИС-ын оюутнуудад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт түүний дүгнэлт, сургамж сэдвээр Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор О. Батсайхан лекц зохион байгууллаа.

Түүнчлэн уг лекц нь 2022 оны есдүгээр сарын 06-нас 09-ний өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад болон политехник коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагсдад нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд энэхүү лекцээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагаврыг хүүхэд, залуучуудад түгээн таниулах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой юм.

LIVE: