Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 18-аас дээш насны иргэдийн 50 хувь хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна гэж Засгийн газраас мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр /2021.12.13/-ийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 420 мянган иргэн вакцины гуравдугаар тундаа хамрагдаад байгаа аж. Ингэснээр нийслэлд вакцинд хамрагдах ёстой 18-аас дээш насны иргэдийн 44 хувь болж өссөн байна. Улмаар 500 мянган хүн хамрагдвал энгийн амьдралдаа шилжих боломж байгааг НЗДТГ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Нийслэлийн хэмжээнд 420к хүн 3-р тунд хамрагдаад байна. 18-аас дээш насны вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 44% болжээ. Одоо 500к хүн хамрагдчихвал энгийн амьдралдаа шилжээд үйлчилгээний газруудыг цагийн хязгаарлалтууд байхгүй болно. 4 хүртэл ажиллаж нтр ??? pic.twitter.com/66Yop4UKoy
— Сугар (@Sugar_n11) December 13, 2021