Манай улсад гадаад орноос ирж буй Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж буй.
Тэгвэл өчигдөр /2021.10.12/ УОК-ын даргын тушаал гарч “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын цуцалсан байна.
Тодруулбал, УОК-ын даргын 61 дугаарт тушаалд, “Хилийн Алтанбулаг авто боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”, “Гадаад улсаас ирсэн хүний тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам” тус тус хүчингүй болсонтой холбогдуулан хилээр нэвтэрч буй хүн, ачаа тээврийг холбогдох хууль, журмын дагуу нэвтрүүлэх, коронавируст халдварын болон болзошгүй бусад эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг” зарим сайд нарт даалгажээ.