Ё.Отгонбаяр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогджээ

Ё.Отгонбаяр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогджээ

Монгол улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон байна. Тэрбээр Ерөнхий сайдынх нь бус МАН-ынх нь ажилд зөвлөх аж. 

Тэрбээр 2018 оны гуравдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байв. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сард Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй. Үүний дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны /2021.04.02/ өдөр Ерөнхийлөгч дахин Элчин сайд Ё.Отгонбаярыг дахин эгүүлэн татах зарлиг гаргасан. Удалгүй тэрбээр эх орондоо ирэх хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гаргаж албан ёсоор ирсэн юм. 




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө