С.Энхболд: Гэрээр эмчлүүлж буй иргэдэд өрхөөр дамжуулан 160 мянган төгрөгийн эмчилгээний багц олгож байгаа

С.Энхболд: Гэрээр эмчлүүлж буй иргэдэд өрхөөр дамжуулан 160 мянган төгрөгийн эмчилгээний багц олгож байгаа

Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэл өгсөн. Энэ үеэр тэрбээр хөнгөн оноштой гэрээр эмчлүүлж буй иргэдэд өрхийн эмнэлгээр дамжуулан орж, 160 мянган төгрөгийн эмчилгээний багц олгож байгаа талаар ярьсан юм.

Тэрбээр “Эмчилгээний багц гэж бий. Тухайн иргэн өвдсөн нь батлагдаж, өрхийн хяналтад орсон бол 160 мянган төгрөгийн санхүүжилтийг олгож байгаа. Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар долдугаар сараас эхлэн уг багцын төсөв 70 мянган төгрөг байсныг 150 мянган төгрөг болгосон.

Өрхийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд түргэвчилсэн тест олгож, тус тарифт оруулсан. Хэрэв иргэн хавьталд орсон, эсвэл эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дээрээ очиж, түргэвчилсэн тест өгөх бүрэн боломжтой. Түргэвчилсэн тест авлаа гэж иргэнээс өрхийн эмнэлэг мөнгө авах үндэслэл байхгүй.

Түргэвчилсэн тест өгч дээрээс нь эмнэлзүйн хэд хэдэн шинж тэмдэг илэрвэл эерэг гарсан гэж үзнэ. ДЭМБ ч мөн ийм зарчим баримталж байгаа. Бусад улс орон ч энэ жишгээр халдварын тохиолдлын тоог зарлаж байна” гэв.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө