Б.Пүрэвдагва: “Тавантолгой түлш” компанийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь шууд чөлөөлнө

Б.Пүрэвдагва: “Тавантолгой түлш” компанийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь шууд чөлөөлнө

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хортой химийн бодис их хэмжээгээр агуулсан шахмал түлшний барьцалдуулагчийг Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх гэж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлж, мөрдөн шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тавантолгой түлш" компанийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь шууд чөлөөлнө. Цаашид бодит нөхцөлийг тодруулахын тулд хууль хүчний байгууллагатай Нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллана.  Харин одоо борлуулагдаж байгаа түлшинд ямар нэгэн хортой бодис илэрсэн зүйл байхгүй. Бид өдөр бүр мэргэжлийн байгууллагын лабораторийн  шинжилгээ хийгээд хүхэрлэг, тоосонцрын хэмжээ болон бусад химийн бодисуудыг хэмжиж гаргадаг. Одоогийн байдлаар Тавантолгой түлш дээр барьцалдуулагчийн нөөц гурван сарыг дуустал хүрэлцэхээр байгаа. Энэ барьцалдуулагчийн шинжилгээний дүгнэлтээр ямар нэгэн хортой бодис илрээгүй. Тиймээс иргэд одоо борлуулагдаж байгаа түлшийг санаа зоволгүй хэрэглэх боломжтой. Мөн агаар орчны чанар, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч А.Амартүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Өдөр тутамдаа борлуулалтын цэг дээр байгаа түлшийг санамсаргүй аргаар авч шинжилгээнд хамруулж байгаа" хэмээн ярилаа. 




Маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

20 минутын өмнө

Шуурхай мэдээ