Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш /2026.11.26/ "FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers”-ийн эхний тоглолтоо Индонезийн шигшээ багтай хийнэ.
Тодруулбал, ахлах дасгалжуулагч Э.Ариунболдоор удирдуулсан манай шигшээ баг одоогоор F хэсэгт хоёр хожил, нэг хожигдолтойгоор гуравдугаар байрт бичигдэж байна. Улаанбаатар хотын M Bank Arena-д болох хоёрдугаар шатны шийдвэрлэх тоглолтууд 11-р сарын 26-ны 19:00 цагаас Индонезийн эсрэг тоглосноор эхэлж, 27-ны 19:00 цагт Хонконг (Хятад)-той, 29-ний 19:00 цагт Малайзын шигшээ багтай тус тус өрсөлдөх юм.