Египетэд хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алдан, 112 хүн гэмтжээ

Египетэд хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алдан, 112 хүн гэмтжээ

Египетийн нийслэл Каираас өмнө зүгт 76 км-ийн зайд ням гарагт /2026.11.08/ хоёр зорчигчийн галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алдан, 112 хүн гэмтсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тус улсын Төмөр замын байгууллагын мэдээлснээр, Гиза хотоос Фаюм чиглэлд явж байсан галт тэрэг Каираас Асуан чиглэлд зорчиж байсан өөр нэг галт тэрэгний сүүлийн вагоныг мөргөсний улмаас хэд хэдэн вагон замаас гарсан байна. Ослын газарт аврах багийнхан ажиллаж, төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор нуранги, эвдэрсэн вагоныг цэвэрлэж байгаа аж.

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси ослын шалтгааныг шуурхай шалгаж, хариуцлага алдсан этгээдүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгожээ. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас ослын техникийн шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Египет улс бүс нутагтаа хамгийн эртний бөгөөд томоохон төмөр замын сүлжээтэй орнуудын нэг юм. Тус улсад хүний амь нас хохирсон төмөр замын осол өмнө нь ч удаа дараа гарч байжээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө