Энэ сарын 07-08-нд шилжих шөнө ОХУ-ын арми Украины цэргийн агуулах, цэргийн үйлдвэрийн байгууламж, тэдгээрийн дэд бүтцэд цохилт өгчээ.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр, Житомир мужийн Белошицы тосгоны ойролцоох Украины цэргийн үйлдвэрлэлийн байгууламжуудыг цахиглгаан эрчим хүчээр хангадаг 330 кв-ын цахилгаан дэд станц, Хар тэнгист цэргийн ачаа тээвэрлэхэд ашигладаг хөлөг онгоц, Украины зэвсэгт хүчний ашигладаг сумны агуулах, тээврийн дэд бүтэц, ложистикийн байгууламжууд, нисгэгчгүй нисэх онгоцны үйлдвэр, 141-р тойрогт байрлах Украины зэвсэгт хүчин болон гадаадын хөлсний цэргүүдийг түр байршуулах цэгүүд дроны цохилтод өртсөн байна. Улмаар тухайн шөнө Украины нэг мянга гаруй алба хаагч амиа алджээ. Тодруулбал, “Төв” хүчний бүлгийн хариуцсан бүсэд бүртгэгдсэн бөгөөд тэнд 340 гаруй цэргийн албан хаагч амиа алдсан бол “Баруун” бүлгийн хариуцсан бүсэд 230 гаруй, “Зүүн” бүлгийн хариуцсан бүсэд 185 гаруй, “Хойд” болон “Өмнөд” бүлгүүдийн хариуцсан бүсэд тус бүр 170 орчим хүн амиа алдсан байна.