Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Аргын тооллын 11 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын 30, Хонгорцог одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:49-17:23.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Өнөөдөр гахай өдөр

16 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр

23 цагийн өмнө