Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан маргааш болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан маргааш болно

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал маргааш /2026.11.10/ 10:00 цагт хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулна.

Тодруулбал, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулах тухай УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 431 дүгээр захирамж гаргажээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх зорилгоор хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болохоор заасан байдаг.

Уг хүндэтгэлийн хуралдаан нь Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм. Хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу маргааш 10:00 цагт Төрийн ордонд болно.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө