Монгол бахархлын өдөр маргааш тохиож, бүх нийтээр амарна

Монгол бахархлын өдөр маргааш тохиож, бүх нийтээр амарна

Мягмар гараг буюу маргааш /2026.11.10/ Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр амрах юм.

Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.8-д “Их Эзэн Чингис хааны өдөр. Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” хэмээн заасан байдаг. Энэ жил Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байна. Монгол бахархлын өдрийг үндэсний түүх, өв соёл, төрт ёсны уламжлалаа эрхэмлэн дээдлэх, Их эзэн Чингис хааны үйл хэрэг, түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө