"Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүд дэмжигчидтэйгээ хийж буй уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймгийн Хайрхан суманд үргэлжилж байна.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нар Засгийн газрын бодлого, намын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги", Е-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, гишүүд дэмжигчид санал бодлоо солилцлоо.
Хайрхан сумын МАН-ын хорооны дарга Т.Цэнгэлбаяр болон сумын намын хорооны 5 үүрийн нийт 200 гаруй гишүүд дэмжигчид болон УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал нараар ахлуулсан баг уулзалт, хэлэлцүүлэг хийж иргэд, дэмжигчдийнхээ санал сэтгэгдлийг сонсохоос гадна намын ахмад дэмжигчид болох С.Агваанзундуй болон Лхагваа нартай уулзаж хүндэтгэл үзүүлэв.
Хайрхан сумын уулзалтаар иргэд сумын утасны сүлжээг ойрын жилд хэвийн болгож, засмал зам барьж ашиглалтад оруулах боломжтой эсэхийг лавлан шийдвэрлэж өгөх, мөн малчдын тухай хууль яагаад хэрэгжихгүй байгааг анхаарах, олон малчин иргэд тэтгэврийн наснаасаа хойшлоод жил алдаж тэтгэвэртээ гарч чадахгүй байгааг зохих газарт нь уламжилж шийдвэрлэж өгөхийг хүслээ.




