2026 оны тавдугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын “Шинэ цэргийн тангараг өргөх ёслол” өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөөний талбайд зохион байгуулагдсан бөгөөд шинэ цэргүүд эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэх тангаргаа өргөв. Тангараг өргөх ёслолд цэргийн анги, байгууллагын удирдлагууд, алба хаагчид, ар гэрийн төлөөлөл оролцож, шинэ дайчдад баяр хүргэн амжилт хүслээ.