Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85 дугаар зарлигаар баталсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь”-ийн дагуу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болж байна.
ВИДЕО:
Тахилгын хүрээнд өчигдөр орой Хаан тэнгэрийн “Долоон бурхан” одыг газарт буулгаж тахих ёслол болж, сүсэгтэн олон өргөнөөр оролцжээ. Харин 11:40 буюу морин цагт Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол эхэлсэн юм. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй улс төрчид оролцож байна. Мөн Шадар сайд Т.Доржханд болон УИХ-ын гишүүд оролцож байгаа аж.
.jpg)


