Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн. Тус жолоочийн хувьд эмнэлгийн байгуулагад хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэж мэдээлсэн. Тэгвэл осол гараад 30 орчим цаг өнгөрсөн байгаа ч өнөөдрийн байдлаар /2026.06.17/ явган хүн зорчиход эрсдэлтэй хэвээр байна. Тодруулбал, ослын улмаас явган хүний замын хашлага гурав орчим метр сэтэрсэн байгаа бөгөөд сэтэрсэн зайд төмөр хашлагыг анхааруулах наалтаар тогтоосон байдалтай байна.





