Бусдын эмзэг байдлыг нь далимдуулж, айлган сүрдүүлж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог байжээ

Бусдын эмзэг байдлыг нь далимдуулж, айлган сүрдүүлж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог байжээ

Бусдын эмзэг байдлыг нь далимдуулж, айлган сүрдүүлж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог байсан этгээдүүдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны есдүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд хохирогч нарын эмзэг байдлыг нь далимдуулан, айлган сүрдүүлж, заналхийлэн, биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор цахим орчинд “санхүү авна” гэх зар байршуулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.