ШУУРХАЙ: Баяжмалын тээвэрлэлтийг хууль бусаар саатуулаад буй иргэдэд хариуцлага тооцох "тусгайлсан" үүрэг өгчээ

ШУУРХАЙ: Баяжмалын тээвэрлэлтийг хууль бусаар саатуулаад буй иргэдэд хариуцлага тооцох "тусгайлсан" үүрэг өгчээ

Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд "Эрс Шинэчлэл Хөдөлгөөн"-ий төлөөлөл гэх иргэд Оюу толгойн зэсийн баяжмал тээвэрлэж буй замд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж, тээвэрлэлтийг түр саатуулжээ. 

Одоогоор холбогдох төрийн байгууллага болон компаниас уг асуудлаар албан ёсны тайлбар мэдээлэл гаргаагүй байна. Оюу толгой нь Монгол Улсын экспортын орлогын томоохон эх үүсвэрийн нэг бөгөөд 2026 оны эхний улиралд дангаараа 2.2 их наяд төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн талаар компани тайландаа дурдсан байдаг. Хэрэв экспортын тээвэр үүнээс үүдэн доголдвол экспортын орлого, төсвийн төвлөрөл, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй талаар эдийн засагчид өмнө нь анхааруулж байсан юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд, "Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ын үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгсөн" гэдгийг Г.Дамдинням сайд мэдэгдлээ.