Өмнөговь аймаг дахь гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдад Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, НДЕГ-ын дарга Д.Батжаргал оролцон, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан хуулийн төслийн дараах зохицуулалтуудыг онцлон тайлбарлав.

Шимтгэлийн уян хатан нөхцөл: Сайн дурын даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийцсэн шимтгэл төлөлтийн шинэ орчин.
Ажил олгогчийг дэмжих: Ажил олгогчийн шимтгэлийг шатлалтай бууруулах, гарааны бизнесийг дэмжих хөнгөлөлт.
Хувийн нэмэлт тэтгэвэр: Сайн дураараа хуримтлал үүсгэж, ирээдүйн тэтгэврээ өсгөн арвижуулах эрх зүйн зохицуулалт.

Хэлэлцүүлэгт оролцсон ажилтан албан хаагчид хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, эдгээр саналуудыг хуулийн төсөлд тусган ажиллахаа илэрхийллээ. Мөн энэхүү хэлэлцүүлэгт Говийн бүс буюу Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ажилтнууд мөн оролцлоо.
