Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон иргэн Энхтайваны гүүрэн дээрээс машинтайгаа унасан хэрэг өнөөдөр өглөө гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна. Ослын шалтгаан нөхцлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байгаа аж.