Булган аймгийн Хангал сумын малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хөдөө аж ахуйн зөвлөхөөр томилогджээ.
Тэрбээр мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Нарлаг Монголын Малчин” хөтөлбөрийг боловсруулах ажилд гар бие оролцсон бөгөөд цаашид уг хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах юм байна. Мөн “Нарлаг Монголын Малчин” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллахаар болжээ. Тус хөтөлбөр нь малчдын амьжиргаа, үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой аж.