“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй хамгийн өндөр төсөвтэй, олны анхаарал татсан мега төслүүд болох Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төвийн төслийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. Хуралдаан өглөөний 09:00 цагт эхлэхээр товлогдсон ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс шалтгаалан эхлээгүй байгаа бөгөөд ирц хүрмэгц сонсголыг үргэлжлүүлэх юм. Энэ үеэр Туулын хурдны замын төслийн хэрэгжилт, санхүүжилт, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн уг төслүүдтэй холбоотой шалгалтын хүрээнд зарим албан тушаалтныг яллагдагчаар татаж, гурван хүнийг цагдан хорьсон талаар холбогдох байгууллагууд мэдээлээд байна.