Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг танилцууллаа.
Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д МУГТ Л.Энхрийлэн 5180 оноогоор чансааг тэргүүлж эхэллээ. 48 кг-д Ж.Анударь гуравдугаарт, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ наймдугаар байранд жагсжээ. Харин эрэгтэй жинд +100 кг-д Б.Гончигсүрэн гуравдугаарт бичигдсэн нь хамгийн өндөр чансаатай Монголын эрэгтэй жүдоч боллоо.