"The MongolZ"  “PGL Astana 2026” тэмцээний шигшээ шатны эрхийн төлөөх тоглолтоо өнөөдөр "Aurora" багийн эсрэг хийнэ

"The MongolZ" “PGL Astana 2026” тэмцээний шигшээ шатны эрхийн төлөөх тоглолтоо өнөөдөр "Aurora" багийн эсрэг хийнэ

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн PGL Astana 2026 тэмцээн өнгөрөгч Бямба гарагт /2026.05.09/ Казахстан улсад эхэлсэн.

Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцох бөгөөд тойргийн журмаар тоглож, найман баг Playoffs шатанд шалгарна. "The MongolZ" багийн хувьд өнөөдөр /2026.05.13/-ны 19:00 цагаас шигшээ шатны эрхийн төлөөх тоглолтоо Aurora багийн эсрэг хийнэ.