ФОТО: Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

ФОТО: Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

Азийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн шатрын тэмцээн тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.

Монгол Улс анх удаа энэхүү тивийн хэмжээний тэмцээнийг хүлээн авч буйгаараа онцлог бөгөөд тус тэмцээнд Азийн 28 орны 240 гаруй шилдэг шатарчин өрсөлдөж байна.  Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга тамирчин ирэх оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.