Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 дахь ялалтаа байгуулж, WBC холбооны мөнгөн бүс хүртээд эх орондоо ирсэн билээ.
Түүний эл амжилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл талархан хүлээн авч, МУГТ Э.Цэндбаатарт баяр хүргэсэн байдаг. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 дахь ялалтаа байгуулж, WBC холбооны мөнгөн бүс хүртлээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Америк тивийн рингэнд нэг ч ялагдалгүй хүчтэй өрсөлдөж байгаа хүүгээрээ бид бүхэн бахархаж байна” хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл МУГТ Э.Цэндбаатарын эл амжилтын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнажээ. Тус шагналын нэг бүрийн үнийг 300 орчим мянган төгрөгөөр зардаг гэдгийг олон нийт шүүмжилдэг билээ.