УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гарагийн хуралдаан өнөөдөр /2026.05.08/ 10:00 цагт эхэлнэ.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
·“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/