Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Тэгвэл түүнийг цагдан хорьсон хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хорьсон хугацааг дахин нэг сараар сунгасан байна.