"Гадаад зээллэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төсөл дэмжигдсэнгүй

"Гадаад зээллэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төсөл дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд олон нийтийн анхаарлын төвд байсан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын өргөн мэдүүлсэн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг эцэслэн батлах эсэх асуудлаар санал хураалт явууллаа.

Санал хураалтад чуулганд оролцсон 90 гишүүнээс 61 нь дэмжихгүй санал өгснөөр уг хуулийн төсөл олонхийн дэмжлэг авч чадсангүй. Иймд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ. 

Сануулахад, “Гадаад зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөлд Сэлбэ дэд төвийг санхүүжүүлэх тухай оруулсан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байсан юм. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө