Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхХүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. дулаарч +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө