Улаанбаатар марафоны богино зайд гүйх иргэд энгэрийн дугаараа өөрт ойр байрлах БТСХ-ноос авна

Улаанбаатар марафоны богино зайд гүйх иргэд энгэрийн дугаараа өөрт ойр байрлах БТСХ-ноос авна

/2026.05.23/-ны Бямба гарагт Улаанбаатар марафон олон улсын гүйлт нийслэлийн төв талбайгаас эхэлнэ. Марафонд оролцохоор 46 мянга гаруй иргэн бүртгүүлсэн бол тэдгээрийн энгийн дугаарыг нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгохоор болжээ.

Тодруулбал “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 1.5 км болон 5 км зайн гүйлтийн энгэрийн дугаарыг /2026.05.08/-ны өдрийн 10:00 цагаас эхлэн нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгохоор болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Оролцогчид дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан энгэрийн дугаараа авах боломжтой байна.