NASA-ийн хиймэл дагуулаас авсан зургаас дэлхийн хамгийн том хотуудын нэг Мехико "маш хурдтай живж" байгаа нь байгаа нь ажиглагджээ.
Тодруулбал, тус хотын хөрс сар бүр бараг хагас инчээр (1.2 см) доош сууж байгаа нь NASA болон Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллагын хамтран хөөргөсөн NISAR хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаас тодорхой болсон байна.
Мехико хот нь 22 сая оршин суугчийнхаа ундны усны хэрэгцээний 60 хувийг хангадаг хөрсөн доорх усны нөөц дээр байрладаг.Сүүлийн жилүүдэд энэ усны нөөцийг хэт их хэрэглэсний улмаас хөрсний суулт эрчимжиж байгаа юм байна. Шаварлаг хөрсний суултад хотын хурдтай хөгжлийн илрэл болсон шинэ дэд бүтэц, бүтээн байгуулалтуудын жин бас нөлөөлж байгаа гэнэ. Мехико хотын хөрсний суулт бүр 1920-оод оноос зам эвдрэх, барилга хазайх, төмөр зам гажиж эвдрэх зэргээр ажиглагдаж эхэлжээ.
NISAR хиймэл дагуул 2025 оны аравдугаар сараас 2026 оны нэгдүгээр сарын хооронд Мехико хотын хуурай улирлын газрын хөрсний шилжилт хөдөлгөөнийг зурагт буулгасан юм байна.Үүний үр дүнд хотын зарим хэсгийн хөрс сард 0.8 инч буюу жилд 9.5 инчээр доош сууж байгааг тогтоожээ. Хамгийн хурдтай сууж байгаа хэсэгт тус хотын гол нисэх буудал Бенито Хуарез Олон Улсын Нисэх буудал багтсан байна. Мөн хотын түүх дурсгалын нэг газар энэхүү суултын хурдыг хамгийн тод харуулжээ.
Тухайлбал, 1910 онд Мексикийн тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан босгосон 35 метр өндөр “Тусгаар тогтнолын сахиусан тэнгэр” хөшөө суултын улмаас сууринд нь хүрэх зориулалттай шатны гишгүүрээ 14-өөр нэмэх шаардлагатай болсон байна.
Эх сурвалж: CNN