АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар ЕНБД-ыг томилох санал хураалтыг нууцаар явуулна

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар ЕНБД-ыг томилох санал хураалтыг нууцаар явуулна

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар АН-ын таван дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулахын зэрэгцээ Хяналтын ерөнхий хорооны ажиллах журам, Улс төрийн зөвлөлийн ажиллах журам, Бодлогын ерөнхий зөвлөлийн ажиллах журам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-д нэр дэвшигчийг тодруулах журам зэргийг батлах юм. 

Үндэсний бодлогын хорооны хурал 80 гаруй хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. Хурлын үеэр санал хураалтын ажиллагааг эхлүүлж, 11 гишүүнтэй тооллогын комисс байгууллаа. Санал хураалтыг аймаг, дүүргээр нь зохион байгуулах бөгөөд Архангай аймгаас эхэлнэ. Санал хураахдаа таван дэд даргыг багцаар нь “дэмжих” эсвэл “дэмжихгүй” гэсэн хувилбараар санал хураах бол ЕНБД-д нэр дэвшиж буй С.Баярцогтыг томилохтой холбоотой асуудлаар нууц санал хураалт явуулахаар болжээ. Хуралдааны явцад 10 минутын завсарлага авсан бөгөөд завсарлагааны дараа шууд санал хураахаар  төлөвлөж байна.