САНАЛ АСУУЛГА: Шүүхийн эцсийн шийдвэртэй, УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй гишүүнийг "эгүүлэн татна" гэжээ

САНАЛ АСУУЛГА: Шүүхийн эцсийн шийдвэртэй, УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй гишүүнийг "эгүүлэн татна" гэжээ

Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн ёс зүйн зөрчил, хариуцлагын асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, парламентийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон. Харин хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд парламентын засаглал бол хамгийн зөв зам юм. Иймд зарим талаар УИХ-ын гишүүдийн ес зүй, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох эрх зүйн механизмыг сайжруулах шаардлага үүсээд буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг санаачилж буйгаа энэ оны 02 дугаар сарын 27-нд мэдэгдсэн. Энэхүү зохицуулалтыг бие даасан хууль болгон боловсруулахын оронд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр тусгаж буй юм.

-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДСОН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТНА-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны сайтын мэдээлэлд дурдсанаар, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд уг гишүүнийг эгүүлэн татсанд тооцох" бололтой. 

Тэгвэл шүүхийн "хүчин төгөлдөр" шийдвэр гэдэг нь тухайн хэргийг анхан шат, давж заалдах шат, Улсын дээд шүүх гэсэн гурван шат дамжлагаар хянан хэлэлцэж, дахин өөрчлөх боломжгүй болсон "эцсийн" шийдвэрийг хэлдэг. 

Ингэснээр парламентын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд нь гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцсон байхад ч, “УИХ-д сонгогдохоосоо өмнө үйлдсэн хэрэг” гэх мэт тайлбар хэлээд, хуулийн хариуцлагаас зайлсхийдэг байдлыг цэгцлэх боломж бүрдэх бололтой. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар "хүн бүр хуулийн өмнө тэгш эрх" эдэлнэ. 

-УИХ-ЫН ГИШҮҮН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНД ДОР ХАЯЖ 365 ЦАГИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ-

Мөн хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаанд оролцох хариуцлагыг чангатгах зохицуулалт мөн тусгагдсан бололтой. Тодруулбал,  “Парламентын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирж оролцоогүй болон санал хураалтад оролцоогүй" бол эгүүлэн татах асуудал яригдах бололтой.

Энэ нь нэг ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүн дор хаяж 365 цагийн хуралдаанд оролцох шаардлага үүсгэнэ гэсэн үг юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа, далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан байдаг.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10:00–13:00, 14:00–18:00 цагийн хооронд хуралддаг бөгөөд энэ нь долоо хоногт дунджаар 14 цагийн хуралдаан болдог байна.

САНАЛ АСУУЛГА: 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж буй “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” дөрвөн үндэслэлийг та хэрхэн үзэж байна вэ?

Нийт: 13 саналтай

УИХ-ын гишүүн бол ард түмнийг төлөөлөх эрх бүхий төлөөлөгч. Тиймээс гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудал нь зөвхөн хувь хүний асуудал бус, парламентын нэр хүндтэй шууд холбоотой. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал УИХ-ын гишүүдийн хариуцлагын тогтолцоо илүү тодорхой болж, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох идэвх нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Тэгвэл хууль санаачлагчийн албан ёсны төлөөлөл "хуулийн төсөлд тусгаснаар уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэдгийн онцолсон юм. Хэрэв Улсын Их Хурал уг төслийг дэмжвэл энэ хавраас эхлэн ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө