Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Өнөөдөр /2026.03.11/ Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Маргааш буюу 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байнаУлаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.


 



Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө