“МИЛАН КОРТИНА-2026" өвлийн олимпын наадам өчигдөр албан ёсоор хөшгөө нээсэн.
Тэгвэл өвлийн олимпын наадамд 3 дахь удаагаа өрсөлдөж буй, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр /2026.02.08/ “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын цагаан замд гарна. Манай тамирчин гүйлтийн цанын 10 км-ын скиатлоны төрөлд хүч сорих бөгөөд манай цагаар 19:30 минутад уралдаанаа эхлүүлэх юм. Уг төрөлд 38 орны 75 тамирчин хүч сорих аж.