Улаанбаатарт цэлмэг, 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 6 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -16…-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -4…-6 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө